Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 2:7 - Ариун Библи 2013

7 Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” хэмээсэн.

Gade chapit la Kopi




Дэд хууль 2:7
31 Referans Kwoze  

Тэгээд Тэр тэдэнд —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв.


Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэднийг тэтгэсэн ба тэд эс гачигдав. Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.


Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Тэгэхэд өмссөн хувцас чинь урагдаагүй, хөлийн чинь гутал ч элэгдээгүй билээ.


Хайр энэрэлд тань би Баясан баярлах болой. Учир нь Та зүдүүрийг минь харсан. Та сэтгэлийн минь зовлон шаналанг мэдсэн.


Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.


Бурхан Эзэний маань ивээл Бидэн дээр байх болтугай! Бидний гарын үйлсийг Бидний төлөө бат тогтоогооч! Тийм ээ, гарын маань үйлсийг бат тогтоогооч!


Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ.


ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчингүүд, тэмээ, илжиг өгсөн юм.


Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш ЭЗЭН Иосефын төлөө египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл гэр болон тариалангийн талбай, түүнд байсан бүхэнд буув.


Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.


Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.


Лабан түүнд —ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн. Хэрэв би тааллыг чинь олсон бол


Цогцсыг чинь цөлд унах хүртэл та нарын садарлалыг хөвгүүд чинь үүрч цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно.


Та нар уг нутгийг тандсан өдрүүд буюу дөч хоногийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш хилэнцээ үүрнэ. Ийнхүү та нар Миний дургүйцлийг мэдэх болно.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл үеийнхэн устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.


Та нар идэх юмтай байхын тулд тэднээс мөнгөөр хоол хүнс худалдан ав бас уух юмтай байхын тулд тэднээс усаа мөнгөөр авах ёстой.


Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.


Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.


Тэд цөлд зэлүүд замаар тэнэж, Оршин суугчидтай хотыг эс олов.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Цөлд, ган гачигтай газарт Би чамайг мэдэж байсан.


Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр, Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.


ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв.


Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.


Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж —


Балаамд Бурхан —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.


Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгодоггүй ухаан, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite