Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 1:11 - Ариун Библи 2013

11 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Та нарын өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай.

Gade chapit la Kopi




Дэд хууль 1:11
16 Referans Kwoze  

ЭЗЭН та нарыг, Та нар дээр та нарын хүүхдүүдийг ч улам нэмэх болтугай.


Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно.


Тэд Израилийн хөвгүүдийн дээр Миний нэрийг дуудах бөгөөд Би тэднийг ерөөх болно гэв.


Иоаб, хаанд —Таны Бурхан ЭЗЭН энэ ард олныг зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв.


Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан Тэрээр чамайг ерөөх болно. Дээр тэнгэрийн ерөөл Доор оёоргүй гүний ерөөл Хөх ба умайн ерөөл энэ болой.


Балаамд Бурхан —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.


Абрахам, Исаак, Израиль хэмээх зарц нараа санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би үр удмыг чинь тэнгэрийн од шиг олшруулж, амласан бүх газраа үр удамд чинь өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж тэдэнд айлдсан шүү дээ гэв.


түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав.


Иоаб —ЭЗЭН ард олноо зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь зарц нар бус уу? Яагаад миний эзэн ийм зүйл шаардана вэ? Юунд та Израильд ял авчрах ёстой билээ? гэв.


Хараач, Би өмнө чинь тэр нутгийг тавилаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт бас үр удамд нь өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэв.


Бурхан ЭЗЭН чинь та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ.


Харин би ганцаараа та нарын тээр төвөг, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ?


Египетэд хүрч очсон чиний эцэг өвгөд далан хүн байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.


Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.


хээрийн өвс ногоо адил өсөж торни” гэж айлдсан билээ. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь томорч, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite