Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 1:1 - Ариун Библи 2013

1 Бүх Израилийг цөлд, Иорданы наад талд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад тэдэнд хандаж Мосегийн хэлсэн үгс энэ болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Бүх Израилийг цөлд Иорданы дорнод этгээдэд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад Мосегийн тэдэнд хандаж хэлсэн үгс энэ болой.

Gade chapit la Kopi




Дэд хууль 1:1
29 Referans Kwoze  

Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав.


Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Иорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулахдаа тэднийг ерөөн —


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.


Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.


Иорданы чанад дахь уулархаг нутаг болон нам дор газар түүнчлэн Ливаны зүг дэх Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод,


Тэр хэлэхдээ —ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож, Паран уулаас гэрэлтэж, Түмэн ариун хүний дундаас ирсэн. Түүний баруун мутарт нь галт хууль байсан.


Та нар гурван хотыг Иорданы чанадад, гурван хотыг Канаан нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой.


Хоёр овог болон хагас овог Иерихогийн харалдаа Иорданы чанадад буюу зүүн тийш наран мандах зүгт эзэмшилээ авсан болой гэв.


Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутагт гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы чанадад бидэнд үлдэх болно гэлээ.


Иорданы чанадад буюу зүүн зүгт бидэнд өв маань ирсэн учир Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй гэв.


Тэд —Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг зарц нартаа эзэмшил болгон өгч биднийг Иорданыг бүү гатлуулаач гэж хэлэв.


Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүнүүд болох тэр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.


Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.


Киброт-хаттаавагаас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, Хазеротдоо суув.


Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарав. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.


Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


Теманаас Бурхан морилон ирж, Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин, Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.


Тэд Риммон-перезээс хөдөлж Либнад буудалласан ажгуу.


Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийг орхин гараад, Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа.


Тэд тэр үед Иорданы зүүн тал дахь Бет-пеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан авч Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав.


Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрийг дагуулан Египетэд ирж Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж мөн газар ч өгчээ.


Тэд Либнагаас хөдөлж Риссад буудаллав.


Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун!


Мосе Израилийн ахмадуудын хамт ард түмэнд тушаан —Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь.


Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНээс Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ билээ.


Тэгээд Мосе, бүх Израильд хандаж эдгээр үгсийг үргэлжлүүлэн ярив.


Swiv nou:

Piblisite


Piblisite