Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:3 - Ариун Библи 2013

3 Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.

Gade chapit la Kopi




Даниел 9:3
30 Referans Kwoze  

«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Гэвч оройн тахилын үед би хувцас, нөмрөгөө урж, өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа дэлгэв.


Тэгээд Езра, Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөллөгөөс ирэгсдийн итгэлгүйн улмаас гашуудан талх ч идсэнгүй, ус ч уусангүй.


Тэгээд Түүнээс өөрсдийнхөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө номхтгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилт зарлав.


Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,


дараа нь наян дөрвөн нас хүртэлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй.


ЭЗЭН тунхаглаж байна. “Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор Над уруу зүрхээрээ эргэгтүн!


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


Тэднийг өвчтэй байхад Харин би тааран хувцас өмссөн Сэтгэлээ би мацгаар дордуулсан. Залбирал минь өвөрт минь буцаж ирэв.


Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв.


Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, тааран уут углаж, толгой дээрээ шороо цацав.


Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч


ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.


Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.


Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилийнхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНдээ гуйлтаа өргөх зуур,


Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов.


Тиймээс Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйж, мацаг барьсаар гарч орж, шөнөжингөө газар хэвтэв.


Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.


[Гэвч энэ төрлийн чөтгөр нь залбирал, мацаг барилтаар л гардаг хэмээн айлдав.]


Swiv nou:

Piblisite


Piblisite