Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:21 - Ариун Библи 2013

21 намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел яаран нисэж ирснээ оройны идээн тахилын үеэр надад хүрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.

Gade chapit la Kopi




Даниел 9:21
27 Referans Kwoze  

тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм.


Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж, —Габриел аа. Үзэгдлийг энэ хүнд ойлгуул гэхийг би сонсов.


Хүний хүү шиг дүртэй нэгэн уруулд минь хүрэв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, би ямар ч хүчгүй боллоо.


Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.


Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв.


Тэгэхэд хүн дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг тэнхээтэй болгов.


Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээрээ унан гүн нойронд автсан байлаа. Тэр харин надад гараа хүргэж, намайг цэх босгов.


Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа.


Үгийнх нь дуу хоолойг даган Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун.


Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.


Тэнгэрэлчүүдийн тухай Тэр “Тэр тэнгэрэлчүүдээ салхи, Үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол,


Үзэгтүн, Эзэний тэнгэрэлч ирж, шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрэлч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж, —Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.


Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.


Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв.


Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лема сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж.


Харагтун, нэгэн гар надад хүрсэнд би чичирсээр өвдөг хийгээд гарынхаа алган дээр босов.


Амьд биетүүд аянгын гялбаа мэт нааш цааш цахилж байлаа.


Нүүрнүүд нь тийм байв. Далавчнууд нь дээгүүр дэлгэгдсэн агаад тусбүр нь нөгөөхөө шүргэсэн хоёр, биеэ бүрхсэн хоёр далавчтай байв.


Салхинуудыг элчээ, Галын дөлийг Та үйлчлэгчээ болгодог.


Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ.


Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана.


Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.


Ноа Даниел Иов гурав тэнд байлаа ч зөвт байдлаараа тэд зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Үд дунд өнгөрч, оройн тахил өргөх цаг болтол тэд улам улангассаар байлаа. Гэвч ямар ч чимээ алга, хариу ч өгсөнгүй, сонссон нэгэн ч байсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite