Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:20 - Ариун Библи 2013

20 Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилийнхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНдээ гуйлтаа өргөх зуур,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,

Gade chapit la Kopi




Даниел 9:20
24 Referans Kwoze  

ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ.


Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч


Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол,


Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов.


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села


Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.


Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.


Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ.


Би ариун ууландаа аваачин Залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно. Миний гэр бүх ард түмний залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас Тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь Тахилын ширээн дээр минь тавигдана.”


Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.


Езраг залбирч, нүглээ наманчлан Бурханы өргөөний өмнө сунан мөргөж уйлж байхад, Израилиас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн асар том чуулган түүн дээр цуглан ирж, гашуунаар уйлцгаав.


Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.


Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Ухаарал авч, Бурханыхаа өмнө өөрийгөө дорд болгохоор зүрх гаргасан анхны өдрөөс чиний үгсийг Бурхан сонссон учир би үгсийн чинь улмаас ирлээ.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite