Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:2 - Ариун Библи 2013

2 ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 түүний ноёрхлын анхдугаар жилд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог буюу далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.

Gade chapit la Kopi




Даниел 9:2
32 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ.


Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.


Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.


Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?


Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа


Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.


Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.


Иерусалимд, Иудагийн хотуудад, хаад болон ноёдод нь уулгасан нь тэднийг энэ өдрийнх шиг сүйрэл, айдас, харуусал ба хараал болгохын тулд юм.


Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”


Ариун хотууд тань зэлүүд, Сион ч зэлүүд Иерусалим ч эзгүй боллоо.


Намайг очтол Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар.


Мөнөөх тайган хүн, Филипт —Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд


Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.


Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог)


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.


Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.


Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.


Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав.


Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд


Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite