Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:14 - Ариун Библи 2013

14 Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тийм учраас ЭЗЭН гамшгийг хадгалан хурааж, бидний дээр буулгасан. Юу гэвэл бидний Бурхан ЭЗЭН Өөрийн үйлдсэн бүх хэрэгтээ зөв шударга байдаг юм. Харин бид Түүний дуу хоолойг дагаагүй.

Gade chapit la Kopi




Даниел 9:14
16 Referans Kwoze  

Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал Харин бид буруу мууг үйлдсэн.


Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.


Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.


“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Израилийн ноёд ба хаан ч өөрсдийгөө даруу болгон —ЭЗЭН зөвт билээ гэцгээв.


ЭЗЭН нигүүлсэнгүй ба зөвт Тийм ээ, бидний Бурхан өрөвч.


Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга


Мосе Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН зөвт юм. Би болон ард түмэн минь буруутан билээ.


Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Түүний мутрын үйлс үнэн ба шударга ёс юм. Бүх тогтоомж нь баттай.


Талбайн харуул мэт тэд Эргэн тойронд түүний эсрэг байна. Учир нь тэр Миний эсрэг тэрсэлсэн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Өстнүүд нь захирагч болж, Дайснууд нь дэвжив. Гэмт үйлдэл нь тоо томшгүй болсон тул ЭЗЭН түүнийг энэлгэжээ. Хүүхдүүд нь өстнийхөө өмнө Олзныхон болж, туугдан оджээ.


Чи залуу насныхаа өдрүүдийг эс санаж, харин энэ бүгдээр Намайг цухалдуулсан тул, харагтун, Би чиний замналыг толгой дээр чинь хариулна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүр дээрээ нэмэн энэ булай явдлыг үйлдэхгүй.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Swiv nou:

Piblisite


Piblisite