Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 8:7 - Ариун Библи 2013

7 Тэрээр өнөөх хуцанд ойртож түүнд хорссон байхыг би харав. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсанд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэнд хуцыг ухнын хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэрээр өнөөх хуцанд ойртож ирэхийг би харсан. Ухна түүнд хилэгнэсэн байлаа. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсан бөгөөд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэн бөгөөд хуцыг ухны хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.

Gade chapit la Kopi




Даниел 8:7
8 Referans Kwoze  

Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт автана.


Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв.


Аин эрчүүд эргэн хараад хотын утаа тэнгэр өөд суунаглаж байхыг үзэв. Цөл уруу зугтагсад мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов.


Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно.


Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүнийг дайрав.


Тэгээд ухна асар том болов. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.


Тэнгэрийн түг түмд хүртэл тэрээр ургаж, түг түмдийн заримыг бас зарим оддыг газарт унагаж уландаа гишгэв.


Үлдсэн араатнуудын эрх мэдэл нь булаагдсан боловч цаг хугацаа иртэл тэдний амийг сунгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite