Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 7:7 - Ариун Библи 2013

7 Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь аймшигтай, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, эвдэж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнуудаас ялгаатай бөгөөд арван эвэртэй байв.

Gade chapit la Kopi




Даниел 7:7
17 Referans Kwoze  

Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.


Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй асар том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.


Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.


Өнөөх тэнгэрэлч надад —Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн ба түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье.


Тэнгэрийн түг түмд хүртэл тэрээр ургаж, түг түмдийн заримыг бас зарим оддыг газарт унагаж уландаа гишгэв.


Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав.


Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав.


Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.


Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.


Бурханы үзэгдлүүд дотор Израилийн газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.


Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.


Нүүр амыг нь нээж хэн чадах вэ? Тойрон буй шүд нь аймшигтай аж.


Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.


Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite