Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 7:28 - Ариун Библи 2013

28 Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Үүгээр илчлэлт дуусав. Даниел, миний бодлууд намайг ихэд түгшээж, царай минь цонхийсон боловч энэ явдлыг би дотроо хадгалав.

Gade chapit la Kopi




Даниел 7:28
19 Referans Kwoze  

Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв.


Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.


Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй.


Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.


Харин Даниел би бие дотроо шаналж, миний толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс энэ үгсийг чихэндээ шингээ гэв.


Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ.


Харин чи эцэс хүртэл яв. Тэгвэл чи амарч, хоногуудын эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.


Тэрээр —Даниел аа, явагтун. Учир нь энэ үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан.


Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой.


Тэрээр —Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарна.


Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү! Энэ үзэгдэл төгсгөлийн цагийнх гэдгийг ойлгогтун гэв.


Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.


Тэрээр энэ зүүдээ эцэгтээ бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж —Чи хаашаа янзын зүүд зүүдлээд байна вэ? Би бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн мөргөх гэж үү? гэв.


Ах нар нь түүнд атаархаж харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.


Белшазар хааны засаглалын гуравдугаар онд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв.


Хүний хүү шиг дүртэй нэгэн уруулд минь хүрэв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, би ямар ч хүчгүй боллоо.


Зүрх нь хүнийхээс өөрчлөгдөн Араатны зүрх түүнд өгөгдөж, Тийнхүү долоон цаг үе түүн дээгүүр өнгөрөг.


Swiv nou:

Piblisite


Piblisite