17 “Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм.
Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурганых мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив.
Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.
Есүс —Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд зарц нар минь тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ.
Энэ амьдралд хувиа хүртсэн ертөнцийн хүмүүсээс, ЭЗЭН, Та мутраараа авраач. Тэдний хэвлийг Та Эрдэнэсээрээ дүүргэдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж, Өв хөрөнгө, өөрсдийн баялгуудыг Нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.
Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.
Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.