Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:8 - Ариун Библи 2013

8 Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв.

Gade chapit la Kopi




Даниел 6:8
11 Referans Kwoze  

Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд —Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв.


Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг!


Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв.


Ёс бус тогтоол гаргаж, зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!


Тэрээр хаан Ахашверошийн нэр дээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.


Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ.


Одоо та нар хааны нэр дээр иудейчүүдэд хандан хүссэнээ бичиж, хааны тамгат бөгжөөр лацад! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр лацадсан зарлиг нь хүчингүй болдоггүй.


Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярьж, хөлд нь унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


“Перез” гэдэг нь хаанчлал тань хуваагдаж, медечүүд ба персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг.


Swiv nou:

Piblisite


Piblisite