Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:4 - Ариун Библи 2013

4 Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл завхрал олдсонгүй.

Gade chapit la Kopi




Даниел 6:4
32 Referans Kwoze  

Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм.


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав.


маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.


Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна.


Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


Хорон нэгнийг зөвт хүмүүс жигших. Чигч шударга замналтай хүнийг буруут нь жигших.


Харин энэ нь ЭЗЭНээс болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдээс шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байлаа.


Тэгтэл эрчүүд Иосефын гэрт хүргэгдсэндээ айцгаан —Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж хүчээр баривчлан, илжигтэй маань хамт биднийг боол болгох нь гэж хэлэв.


Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд юм.


Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.


Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв.


Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав.


Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.


Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Ахимелех хаанд хариулан —Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм.


ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.


Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов.


Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.»


Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Фараон зарц нартаа —Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд,


Хүмүүс —Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээв.


хаанаас Белтешазар гэдэг нэр хайрлагдсан тэр Даниелд ер бусын сүнс, мэдлэг, оюун билиг мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх зэрэг нь өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр тайллыг тайлбарлаж өгнө гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite