Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:27 - Ариун Библи 2013

27 Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ» хэмээв.

Gade chapit la Kopi




Даниел 6:27
23 Referans Kwoze  

Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач гэв.


Бишрэлтнүүдийнхээ амийг хамгаалдаг. ЭЗЭНийг хайрлагч та нар, буруу мууг үзэн яд. Тэр тэднийг гэм буруутны гараас авардаг.


Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч, Өөрийнхөө тосолсон нэгэн болох Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Эзэн, Та хэдий болтол харж суух вэ? Амийг минь тэдний сүйтгэлээс, Намайг арслангуудаас авраач!


Та миний хоргодох газар, Та намайг зовлон шаналлаас хамгаалан Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села


Тэр намайг дайснуудаас минь авардаг Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та үнэхээр өргөдөг юм Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.


Харин зовж зүдрэгсдийг Зовлон зүдүүрээр нь Тэр аварч, дарлагдлаар чихийг нь нээдэг.


Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ.


Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд Ноёрхол тань үеийн үед байна.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite