Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:24 - Ариун Библи 2013

24 Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.

Gade chapit la Kopi




Даниел 6:24
13 Referans Kwoze  

Өглөө болтол би тэвчивч, Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Тэрээр буцаана, дайснуудад минь ёрын мууг буцаана. Үнэн дотроо тэднийг устгаач.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав.


Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр алсангүй.


Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой.


Зөвт нь зовлон шаналангаас гарч, Буруут нь түүний оронд орму.


иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй.


Хааны тушаал шавдуу, зуух хэт халуун байсан учраас Шадрах, Мешах, Абеднего нарыг авчирсан эрсийг галын дөл шатааж алав.


Хуурамч гэрч шийтгэлгүй эс өнгөрөх. Худал хэлдэг хүн мөхөх.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite