Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 6:14 - Ариун Библи 2013

14 Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Хаан энэ тунхаглалыг сонсонгуутаа гүн уй гашууд автаж, Даниелыг аврахаар оюун санаагаа чиглүүлжээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал бүх хүчээ гаргав.

Gade chapit la Kopi




Даниел 6:14
10 Referans Kwoze  

Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй.


Тэгэхэд, цухалдан хилэгнэсэн Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв.


Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв.


Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм.


Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв.


Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абеднего зэрэг зарим иудейчүүд бий. Өө хаантан, энэ эрчүүд танд анхаарал хандуулахгүй байна. Мөн бурхдад тань эс үйлчлэн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй байна гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite