Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 5:19 - Ариун Библи 2013

19 Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.

Gade chapit la Kopi




Даниел 5:19
22 Referans Kwoze  

Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.


Тунхагч чангаар хашхиран —Ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.


Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд.


Есүс —Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав.


Гэтэл бас ихэрхэг хүн дарсанд хууртан, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүсэлээ ихэсгэж, Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, Бүх ард түмнийг өөртөө хураана.


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.


Хааны уур хилэн үхлийн элч буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавьжээ,


үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт Би түүнийг тушаана. Тэр түүнд гэм буруугийнх нь дагуу бүрэн үйлдэнэ. Би түүнийг хөөн зайлуулав.


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, хүссэн зүйлээ үйлдэх болно.


Харин эсрэг ирэх хэн ч болов зоргоороо авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт оронд хэсэг зуур байх болно.


Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно.


Түүнийг орхин явах гэж бүү яар. Муу хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно.


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite