Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 4:9 - Ариун Библи 2013

9 “Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа мөн ямар ч нууц чамайг мухардуулдаггүйг би мэдэх хойно, миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь надад хэлж өгөгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 “Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн.

Gade chapit la Kopi




Даниел 4:9
18 Referans Kwoze  

Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Эцгийн тань өдрүүдэд тэр хүнд саруул ухаан, оюун билиг ба бурхдын мэргэн ухаантай адил мэргэн ухаан байгаа нь олдсон. Небухаднезар хаан, хаан эцэг тань зурхайч, илбэчин, халдеи ба төлгөч нарын ахлагчаар томилж байсан,


Хаан, Даниелыг дэвшүүлэн түүнд олон том бэлгийг өгөөд, Вавилоны хамаг мужийг түүгээр захируулж, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн захирагч болгов.


Эцэст нь Даниел өмнө минь ирэв. Тэр миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн, ариун бурхдын сүнстэй нэгэн юм. Түүнд би зүүдээ хэлэхдээ


Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ. Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.


Фараон зарц нартаа —Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд,


Небухаднезар хаан миний үзсэн зүүд энэ юм. Миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад мэдүүлж чадаагүй болохоор одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Ариун бурхдын сүнс чамд байгаа учир харин чи чадна хэмээв.”


Зөвт байдал дотор чи байгуулагдан, Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж, Аюул чамд ойртохгүй учраас Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.


Зүрх чинь “Тооллого хийгч хаана байна? Татвар хураагч хаа байна? Цамхаг хянагч хаа байна?” гэж Аюулыг тунгаан бодно.


Бид золгүй еэ! Хэн биднийг энэ агуу хүчит бурхдын мутраас мултлан аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг элдэв төрлийн гамшгаар цөлд цохисон бурхад мөн билээ.


Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.


Тэр нь мөчрөө салаалуулж, жимс гарган сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite