Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 4:35 - Ариун Библи 2013

35 Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.

Gade chapit la Kopi




Даниел 4:35
41 Referans Kwoze  

ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт, газарт, далайнуудад хийгээд бүх оёоргүй гүнд үйлддэг.


—Та бүхнийг үйлдэж чаддаг, Зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ.


Бурхан маань тэнгэрт байдаг. Тэр хүссэн бүхнээ үйлддэг.


Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон.


Өдрүүд эхлэхээс авахуулан Би Тэр юм. Мутраас минь аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”


Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ.


Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий.


—Өөнтөгч нэгэн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү? Хэн Бурхантай зарга шүүнэ тэр хариулах учиртай гэв.


Гэвч ганцаар зогсогч Түүнийг хэн саатуулах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.


Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?


Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?


Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.


Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.


Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.


Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болох би гэгч хэн билээ? гэв.


Бүх хүмүүс ээ, сонс. Ертөнц дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавь.


Сэнтийнхээ газраас Тэрээр Дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг.


Харагтун, Та өдрүүдийг минь Алгын чинээхэн болгосон, Амьдралын минь хугацаа Таны өмнө юу ч биш. Үнэндээ хүн бүр хамгийн сайн үедээ ч Зүгээр л нэг амьсгал буюу. Села


Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?


Иудагийн газар Египетэд айдас болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түг түмдийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.


Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв.


Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч —ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв.


Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite