Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 4:3 - Ариун Библи 2013

3 Тэмдгүүд нь ямар агуу вэ! Гайхамшгууд нь ямар хүчирхэг вэ! Хаанчлал нь үүрдийн хаанчлал, Ноёрхол нь үеэс үед оршино.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Түүний тэмдгүүд ямар агуу вэ! Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ! Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал, Түүний ноёрхол үеэс үед оршино.

Gade chapit la Kopi




Даниел 4:3
29 Referans Kwoze  

Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд Ноёрхол тань үеийн үед байна.


Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.


Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


харин Хүүгийн тухайд “Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх. Үнэн зөвийн очирт таяг нь Таны хаанчлалын очирт таяг мөн.


Эрин үеүдийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.


Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.


Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.


Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Хүмүүсийн дунд Түүний тэмдэг болох үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Энэ нь бас түг түмдийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд Зөвлөгөө нь гайхамшигтай, Мэргэн ухаан нь агуу их билээ.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та Тэр бүхнийг бүтээжээ. Дэлхий баялгаар тань дүүрэн юм.


Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн аугаа вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.


Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг. Та бол Бурхан, Та ганцаараа.


Таны зам далай дундуур, Жимүүд тань их усанд байв. Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ.


Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!


Тэр эрх мэдлээрээ мөнхөд захирна. Түүний мэлмий үндэстнүүдийг харсаар байна. Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг Бүү зөвшөөр Села


—Хаанчлал хийгээд аюумшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?


Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite