Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 4:2 - Ариун Библи 2013

2 Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь сайн гэж би бодлоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь зөв гэж би бодлоо.

Gade chapit la Kopi




Даниел 4:2
19 Referans Kwoze  

Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв.


Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.


Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд Тунхаглах хүртэл бүү орхиоч!


Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.


Иошуа, Аханд —Хүү минь, гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргөн, Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч бүү нуу гэлээ.


Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав.


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Аяа хаантан, тайлал ийм байна. Эзэн хаанд минь ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ.


Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв.


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.


Та зүүдүүдээр намайг мохоож, Үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.


Та газар дэлхийд айлчилж, Түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг ийнхүү зэхэхдээ Тэдний үр тариаг бэлтгэдэг.


Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite