Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 4:18 - Ариун Библи 2013

18 Небухаднезар хаан миний үзсэн зүүд энэ юм. Миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад мэдүүлж чадаагүй болохоор одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Ариун бурхдын сүнс чамд байгаа учир харин чи чадна хэмээв.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна” хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi




Даниел 4:18
14 Referans Kwoze  

Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэн хүн, зурхайч миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж эс чадав.


Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.


Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж ч, утгыг нь хаанд тайлбарлаж ч эс чадав.


Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв.


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


Тэд хоёр дахиа хариулан —Хаантан зарц нартаа зүүдээ ярьсугай. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.


Иосеф түүнд —Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, газрын араатан, тэнгэрийн шувуудыг Тэрээр гарт тань өгч захируулсан бөлгөө. Та тэрхүү алтан толгой юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite