Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 3:3 - Ариун Библи 2013

3 Ингээд мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хууль сахиулагчид буюу бүх мужийн түшмэд Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Ингээд удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов.

Gade chapit la Kopi




Даниел 3:3
11 Referans Kwoze  

Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм.


Тэд нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө.


Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.


Тэгээд Небухаднезар хаан босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хуулийг сахиулагчид буюу бүх мужийн түшмэдийг цуглуулахаар илгээжээ.


Тунхагч чангаар хашхиран —Ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.


Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite