Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 3:27 - Ариун Библи 2013

27 Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Бүх аймгийн удирдагчид, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, тэдгээр гурван хүнийг үзэхэд, тэдний бие галд гэмтээгүй, үс нь ч хуйхлагдаагүй, дээлийнх нь өнгө ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.

Gade chapit la Kopi




Даниел 3:27
17 Referans Kwoze  

Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ.


Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.


Тэгээд эдгээр эрсийг дээл, өмд, толгойн өмсгөл, бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв.


Учир нь хаан энэ зүйлийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.


Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө.


Тэр явсаар зам дээр хөсөр хэвтэх цогцсыг нь болон хажууд нь зогсох илжиг арслан хоёрыг харав. Арслан тэр цогцсыг идээгүйгээр үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite