Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 3:26 - Ариун Библи 2013

26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны хаалганд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц нар болох Шадрах, Мешах, Абед-него нар аа, наашаа гарч, ойртон ирэгтүн гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абед-него нар гал дундаас гарч ирэв.

Gade chapit la Kopi




Даниел 3:26
22 Referans Kwoze  

Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна.


Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь сайн гэж би бодлоо.


Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг өргө гэв.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Тэрээр Паул биднийг дагаж —Энэ хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.


Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.


Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.


Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.


Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.


харин Паул тэдэнд —Ромын иргэд биднийг шүүхгүйгээр тэд олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна уу? Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв.


Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Тэд бидэнд хариулахдаа «Бид тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд олон жилийн өмнө баригдсан байсан өргөөг бид дахин барьж байна. Израилийн нэгэн агуу хаан үүнийг барьж гүйцээсэн байсан юм.


Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв.


Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож,


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


Учир нь тэд Таны ард түмэн бөгөөд Египетээс буюу төмөр хайлуулдаг зуухан дотроос Таны гаргаж авсан өв тань билээ.


Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно» гэж тушаасан нь


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.


Та толгой дээгүүр маань Хүмүүсийг мордуулсан. Бид гал ба усан дундуур гарсан. Гэлээ ч Та биднийг Элбэг баян газарт авчирсан.


Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай!


Swiv nou:

Piblisite


Piblisite