Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 3:25 - Ариун Библи 2013

25 Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Хаан —Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв.

Gade chapit la Kopi




Даниел 3:25
20 Referans Kwoze  

Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй.


Тэд могойг барина. Бас үхүүлэх ямар ч юм тэд уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавивал эдгэнэ гэж айлдлаа.


Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.


Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.


ЭЗЭНий тэнгэрэлч Эмээгчдийнх нь эргэн тойронд байж Тэднийг чөлөөлнө.


Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ?


Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв.


Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан.


Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм.


тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно.


Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?


Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, Хүчирхийлэгчийн барьцнаас золино.”


Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр дээд түшмэддээ —Бид гурван эрийг хүлж, гал уруу хаясан биш үү? гэсэнд тэд хаанд хариулан —Тийм ээ, хаантан гэв.


Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө.


Зургаан гайгаас Тэр чамайг аварч, Долоон хорлол чамд үл хүрнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite