Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 3:24 - Ариун Библи 2013

24 Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр дээд түшмэддээ —Бид гурван эрийг хүлж, гал уруу хаясан биш үү? гэсэнд тэд хаанд хариулан —Тийм ээ, хаантан гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр өөрийн дээд түшмэдээс —Бид гурван хүн хүлж, гал уруу хаясан биш үү? гэж асуусанд, тэд хаанд хариулан —Тийм ээ, хаан минь гэв.

Gade chapit la Kopi




Даниел 3:24
18 Referans Kwoze  

Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.


Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас ч хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.


Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин чагнахаар гарч ирээд,


Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна.


Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв.


Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлээс хойш тэд түүнийг сүйрэлд хүртэл нь зөвлөгч болж байлаа.


Харин Шадрах, Мешах, Абеднего гэх эдгээр гурван эр хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унажээ.


Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite