Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 3:10 - Ариун Библи 2013

10 Аяа хаантан, та бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүр түрүүлгээ унаж, алтан хөрөгт мөргөх зарлиг гаргасан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Хаан минь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ.

Gade chapit la Kopi




Даниел 3:10
24 Referans Kwoze  

Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв.


Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар мэдэгдэх ёстой гэсэн зарлигийг ахлах тахилч нар болон фарисайчууд буулгасан байв.


Ятгын аянд мөн дэмий л дуу зохиож, Давидыг дуурайн хөгжим бичиж, Өөрсдөдөө зориулдаг.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Ёс бус тогтоол гаргаж, зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!


Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан.


Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Хорлолын сэнтий Тантай эвсэж чадах уу?


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Ингээд бүх Израиль уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ.


Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав.


Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.


Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ гэв.


Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно гэсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite