Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 2:34 - Ариун Библи 2013

34 Таныг харсаар байхад гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр ба шавран тавхайг нь цохиж, хэсэг болгон буталжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.

Gade chapit la Kopi




Даниел 2:34
25 Referans Kwoze  

Түүний гарт, хэрсүү ухаанаар нь мэхлэлт хөгжин цэцэглэж Тэрээр зүрхэндээ ихэрхэнэ. Амар жимэр байхад тэрээр олон хүнийг сүйтгэж, Жононгуудын Жононг хүртэл эсэргүүцэн босох авч Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.


Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”


Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.


Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.


Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.


Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм.


Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.


Түжигнэцгээ, хүмүүс ээ, түгшицгээ! Дэлхийн алслагдсан бүх нутаг аа, чих тавь. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ.


хөл нь төмрөөр, тавхай нь хэсэг төмөр, хэсэг шавраар хийгдсэн бөлгөө.


Гэвч хозлуулаагүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно.


Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite