Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 2:31 - Ариун Библи 2013

31 Аяа хаантан, үзэгтүн, асар том баримал танд үзэгджээ. Энэ дүрс агуу том, гялалзах нь ер бусын сүрлэг. Өмнө тань тэр сүндэрлэж байсан бөгөөд дүр нь хиртхийм байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа.

Gade chapit la Kopi




Даниел 2:31
11 Referans Kwoze  

Тэд сүрдмээр, аймшигтай Тэдний шударга ёс ба эрх мэдэл Өөрсдөөс нь үүссэн билээ.


Харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг, Үндэстнүүдийн хамгийн хэрцгийг нь авчирна. Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг Илдээ сугалж, сүр жавхланг чинь буртаглана.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.


Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлэв.


Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд —


Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов.


Тэр үед саруул ухаан маань надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө нэр алдар, сүр жавхлан надад эргэн ирэв. Зөвлөгчид, ихэс дээдэс маань намайг эрэлхийлжээ. Ийнхүү би хаанчлалдаа дахин сууж, агуу байдал надад улам нэмэгдэв.


Зүүд ийм байсан бөлгөө. Одоо бид тайллыг нь хааны өмнө хэлж өгье.


Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite