Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 2:30 - Ариун Библи 2013

30 Гэвч надад энэ нууц илчлэгдсэн нь надад буй мэргэн ухаан аливаа амьд биетийнхээс илүү гэснийх бус, харин энэ тайллыг хаан танд мэдүүлэхийн тулд мөн таныг зүрхэн дэх бодлуудаа ойлгоосой гэснийх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.

Gade chapit la Kopi




Даниел 2:30
16 Referans Kwoze  

Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.


Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан —Израиль эрчүүд ээ! Та нар юунд нь гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч эсвэл сүсэг бишрэлээр түүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?


Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм.


Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.


Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм.


Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.


Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.


Хаанд Даниел хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абеднего нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Харин Даниел, хааны ордонд суусан бөлгөө.


Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа.


Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Намайг танихгүй ч Би чамайг овоглосон билээ.


Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог.


Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite