Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 2:20 - Ариун Библи 2013

20 Даниел хэлэхдээ —Бурханы нэр мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Даниел хэлэхдээ —Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.

Gade chapit la Kopi




Даниел 2:20
25 Referans Kwoze  

Эдүгээгээс өнө мөнх хүртэл ЭЗЭНий нэр магтагдах болтугай.


Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд Зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.


Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга Хүч, баялаг, мэргэн ухаан, Сүр хүч, хүндэтгэл, Алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа.


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


Эзэн маань аугаа, ихэд хүчтэй бөгөөд Оюун ухаан нь хязгааргүй.


Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,


Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Би болбоос ухаарал мөн. Хүч нь минийх.


Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!


Амласан ёсоороо Өөрийн ард түмэн Израильд амар тайвныг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн зарц Мосегоор дамжуулан Түүний ярьсан бүх зөв сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй.


Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”


Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон.


Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Зөв замаар замнагчдад Бурханы авралыг Би үзүүлнэ.”


Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхийн мөнхөд магтагдтугай! Амен, амен


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


Тэгээд Давид бүх чуулганд —Бурхан ЭЗЭНээ одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.


Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий зарц нар аа, магтагтун, ЭЗЭНий нэрийг магтагтун.


(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ. Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.


Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдаг, Бүх алдаршуулал ба магтаалын дээр Өргөмжлөгдөгч Та!


Swiv nou:

Piblisite


Piblisite