Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 12:6 - Ариун Библи 2013

6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгийн эцэс болтол хэр удах вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгуудын эцэс болтол хэр удах вэ? гэв.

Gade chapit la Kopi




Даниел 12:6
16 Referans Kwoze  

Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь —Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.


Харагтун, зургаан эрэгтэй хүн, тусбүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүгт харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов.


Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж, —Габриел аа. Үзэгдлийг энэ хүнд ойлгуул гэхийг би сонсов.


Цагаан бөгөөд цэвэр, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв.


Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.


Ингэснээр эдүгээ чуулганаар дамжин тэнгэрлэг оршихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон мэргэн ухаан мэдэгдэх юм.


Тэмдгүүдээ бид эс харж байна, Эш үзүүлэгч ч алга бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч дунд маань алга.


Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд


Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв.


Тэгэхэд Даниел би харахад, үзэгтүн, хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв.


Харин би сонссон боловч ойлгосонгүй. Тиймээс би —Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув.


Swiv nou:

Piblisite


Piblisite