Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 11:7 - Ариун Библи 2013

7 Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.

Gade chapit la Kopi




Даниел 11:7
14 Referans Kwoze  

харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэрээр гэрээг зөрчин тангаргийг үл тоомсорлов. Харагтун, тэрээр гар барьсан боловч энэ бүх зүйлийг үйлдэв. Тэрээр амь үл мултарна” гэв.


Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимс ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч Тэдний цээж дотроос хол билээ.


Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.


Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, Ганцхан өдөрт далдуу модны Иш, мөчрийг нь тас огтолно.


Хоног өдрүүд нь цөөхөн байг, Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг.


Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.


Огтлоход дахин соёолж, Нахианууд нь устахгүй байх найдвар модонд бий.


Хэдэн жилийн дараа тэд түншилж, өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд умард зүгийн хаанд очно. Харин гүнж ч хүчээ хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж, бараа бологчид нь, төрүүлсэн нэгэн нь, бэхжүүлж байсан нэгэн нь бүгд хороогдоно.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite