Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 11:27 - Ариун Библи 2013

27 Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Хоёр хаан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно.

Gade chapit la Kopi




Даниел 11:27
24 Referans Kwoze  

Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.


Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно.


Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантай зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.


“Гүйцэд боловсруулсан хуйвалдааныг Бид дуусгалаа” гэж хэлэн Муу хэргийг тэд сэднэ. Учир нь хүний доторх бодол Зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Тэрээр —Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарна.


Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.


Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх. Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан.


Үгүй ээ, та нар зүрхэндээ Гэмт хэргийг үйлддэг. Гарынхаа хүчирхийллийг та нар Газар дэлхий дээр жинлэдэг.


Хүчирхэг нэгэн ээ, чи Ёрын муугаар юунд бахархана вэ? Энэрэл хайрын Бурхан бүхэл өдөржин тэслээ.


Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй.


Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.


Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.


Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирээд өмнө зүг явах боловч энэ удаагийнх нь өмнөхтэй нь адилгүй байна.


Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, үзэгдлийг ч ухаарав.


Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, гөлөглөн гарах бүх нахиа нь гандах юм. Түүнийг үндсээр нь сугалахад ямар ч агуу хүч, олон хүн хэрэггүй байх болно.


Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.


Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий


Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.


Тэгээд тэрээр нутагтаа их олз баялагтай буцах болно. Харин зүрх нь ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдэлээ хийгээд, нутагтаа буцна.


Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү! Энэ үзэгдэл төгсгөлийн цагийнх гэдгийг ойлгогтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite