Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 11:11 - Ариун Библи 2013

11 Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт автана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана.

Gade chapit la Kopi




Даниел 11:11
13 Referans Kwoze  

Тэрээр өнөөх хуцанд ойртож түүнд хорссон байхыг би харав. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсанд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэнд хуцыг ухнын хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.


Дараа нь өмнө зүгийн хаан жононгуудынхаа нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Эрх мэдэл нь үнэхээр агуу их болно.


Гэвч дорно хийгээд умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг хямрааж, тэрээр олныг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, газрын араатан, тэнгэрийн шувуудыг Тэрээр гарт тань өгч захируулсан бөлгөө. Та тэрхүү алтан толгой юм.


Одоо Би энэ бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр хээр талын амьтдыг түүнд өгсөн.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв.


Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite