Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 10:8 - Ариун Библи 2013

8 Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй.

Gade chapit la Kopi




Даниел 10:8
15 Referans Kwoze  

Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.


Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.


Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад —Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөд


Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.


Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.


Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж.


Тэрээр өнөөх хуцанд ойртож түүнд хорссон байхыг би харав. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсанд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэнд хуцыг ухнын хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.


Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарчээ. Тэрээр түнхнээсээ болж доголж явав.


Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.


Тэгээд Мосе —Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байз гэлээ.


Хүний хүү шиг дүртэй нэгэн уруулд минь хүрэв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, би ямар ч хүчгүй боллоо.


Учир нь эзний минь ийм зарц би хэрхэн ийм эзэнтэйгээ ярьж чадах билээ? Миний хувьд, одоо надад ямар ч тамир тэнхээ алга, амьсгал ч үлдсэнгүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite