Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 1:8 - Ариун Библи 2013

8 Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв.

Gade chapit la Kopi




Даниел 1:8
22 Referans Kwoze  

Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт Гэмт буруу үйлсийг үйлдэхээр Аливаа ёрын зүйлсэд Зүрхийг минь бүү эргүүлээч! Тэдний амттануудаас надад бүү идүүлээч!


Харин хэн зүрхэндээ бат зогсож, үл шаардан хүсэлээ захирсан бөгөөд онгон бүсгүйгээ хэвээр нь байлгахаар зүрхэндээ шийдсэн байна, тэрээр сайныг үйлдэж буй хэрэг.


Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун, Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ.


Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.


Хаан тэдэнд амттан шимттэнээсээ болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орох байлаа.


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг.


Тахилынх нь өөхийг хэн идэж, Ундаан өргөлүүдийнх нь дарснаас хэн уусан бэ? Тэд босож, та нарт туслаг, Тэд нуугдах газар чинь болог!


Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдийн тахилыг иджээ.


Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна.


Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.


Хоол гэдэг хуурмаг тул Захирагчийн амттанд бүү шуна.


Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтав.


Swiv nou:

Piblisite


Piblisite