Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 9:7 - Ариун Библи 2013

7 “Израилийн хөвгүүд ээ, Миний хувьд та нар Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, Филистчүүдийг Кафтораас, Арамчуудыг Кирээс авчраагүй гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 “Израилийн хөвгүүд ээ, та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, филистчүүдийг Кафтораас, арамейчуудыг Кирээс авчраагүй юу?

Gade chapit la Kopi




Амос 9:7
14 Referans Kwoze  

Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг ЭЗЭН устгах гэж байна.


Ассирийн хаан түүнийг сонссон бөгөөд Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлээд, Резинийг алж мөн хүмүүсийг нь Кир уруу цөлжээ.


Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан аввичуудыг устгаж, тэдний оронд оршин суужээ.)


Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр, Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.


Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг, Бет-еденээс очирт таяг баригчийг Би таслах болно. Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж ЭЗЭН айлдаж байна.


Харин эш үзүүлэгчээр дамжуулан, Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж, Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.


Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Тэгвэл л мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах биз.


Тэрэгнүүд ба морьтонгуудын хамт Елам саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.


Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна.


Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.


Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв.


Етиоп хүн Зера тэдний эсрэг мянга мянган цэрэг, гурван зуун тэрэгт цэрэгтэй гарч Марешад хүрч ирэв.


ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


Swiv nou:

Piblisite


Piblisite