Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 9:3 - Ариун Библи 2013

3 Кармелын оргилд нуугдсан ч Тэндээс би тэднийг хайн олж, барина. Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч Тэнд Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэд Кармелын орой дээр нуугдсан ч Би тэднийг хайн олж, тэндээс барина. Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан ч тэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.

Gade chapit la Kopi




Амос 9:3
10 Referans Kwoze  

Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Тэр өдөр зугтагч могой Левиатан, Мурилзсан могой Левиатаныг ЭЗЭН уур хилэнгээрээ бас Их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.


Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.


“ЭЗЭН, Сионоос хүрхрэв. Иерусалимаас дуугаа хадаав. Хоньчдын бэлчээр хатжээ Кармелын орой ангажээ” гэсэн.


Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.


Гаднынхан зүрх алдсаар Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.


Чи “Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?


Тэгснээр өөрийн чинь хөл Тэдний цусанд булхаж, Нохдын чинь хэл Дайснуудаас хувиа хүртэнэ.”


Swiv nou:

Piblisite


Piblisite