Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 8:5 - Ариун Библи 2013

5 “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Бид буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан, Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид улаан буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж шекелийг томруулахын тулд, хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд бөгөөд

Gade chapit la Kopi




Амос 8:5
24 Referans Kwoze  

Гартаа хуурамч жинлүүртэй худалдаачин залилах дуртай.


Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би та нарыг Египет нутгаас гарган авчирсан, Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, Амралтын өдөр, Цуглааны дуудлага болох Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ.


Худал туухай ЭЗЭНд жигшил. Хуурмаг дэнс сайн зүйл бус.


Шударга жин ба дэнс ЭЗЭНийх. Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс.


Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж.


Нөхөр нь —Чи юунд өнөөдөр түүн уруу явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, Амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр, тайван бай гэж хариуллаа.


Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.


Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж, Амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж, Замаараа явалгүй, Таашаалаа хайлгүй, Үгсийг чалчилгүй, Энэ өдрийг хүндэтгэвэл


Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.


Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.


Тиймээс Давид, Ионатанд —Харагтун, маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл талд нуугдъя.


Би —Энэ юу вэ? гэсэнд тэр —Энэ нэг сагс гарч ирж байна гээд дахин —Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.


Тэр —Энэ бол гэм буруу юм гээд өнөөх эмэгтэйг доош сагсны голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав.


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite