Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 8:4 - Ариун Библи 2013

4 Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, Үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн ядуусыг устгах гэж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн даруу хүмүүсийг устгах гэж,

Gade chapit la Kopi




Амос 8:4
24 Referans Kwoze  

Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй.


Газар дээрх ядуусыг, Хүмүүсийн дундах үгээгүйчүүдийг залгих Илд мэт шүдтэй, хутга шиг араатай хүмүүс ч бас бий.


Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу?


ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд Ядуугийн төлөөх шударга ёсыг Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.


Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад —Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.


Тиймээс Иерусалим дахь Энэ ард түмнийг захирагч, шооч эрчүүд ээ. ЭЗЭНий үгийг сонсогтун!


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”


Бурхан, намайг энэрээч Учир нь хүмүүс намайг гишгэчиж, Бүхэл өдөржин намайг дарангуйлж байна.


Дорой нэгнийг замаас зайлуулдаг. Ядуус бүгд нэг дор нуугдах болсон.


«Та нар зөв дэнс, зөв ефа, зөв баттай байх ёстой.


Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд


Тэд талбайг шунахдаа авч, Байрыг шунахдаа булаадаг. Тэд хүнийг байртай нь, Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.


Тэдний аманд хараал болон ов мэх, дарамтлал дүүрэн Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг.


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Миний ард түмний биеийг идэж, Тэдний арьсыг нь хуулан, ясыг нь хугалж, Тогоо саван дахь мах адил тэднийг хэрчдэг”


Би —Энэ юу вэ? гэсэнд тэр —Энэ нэг сагс гарч ирж байна гээд дахин —Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite