Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 7:9 - Ариун Библи 2013

9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нуранги болно. Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэй босох болно”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно. Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.

Gade chapit la Kopi




Амос 7:9
16 Referans Kwoze  

Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшилоо авч хөдлөөд, Беершебад ирж эцэг Исаакийнхаа Бурханд нядлах тахил тахив.


«Дан аа, чиний бурхан амьд!» мөн «Беершебагийн зам амьд!» хэмээн Самарийн ялаар тангараглагчид Унаад дахин өндийхгүй.”


Харин Бетелийг бүү хай, Гилгал уруу бүү оч, Беершебагаар бүү дайр. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетелд золгүй явдал учирна


Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.


Ариун ард түмэн тань Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшжээ. Дайснууд маань ариун газрыг нураан гишгэлжээ.


Бид жигшүүрт зүйлс сонссон учир Бид ичиж байна. Бидний нүүр царай шившигт дарагдав. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний Ариун газруудад оржээ.


Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдэнд үхнэ. Израиль гарцаагүй нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.


Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энд хааны ариун газар, хаанчлалын өргөө бий гэв.


Энэ бүгд нь Иаковын гэмт үйлдэл, Израилийн гэрийн нүглээс болсон юм. Иаковын гэмт үйлдэл хэнээс вэ? Самариас биш үү? Иудагийн өндөр газрууд аль вэ? Иерусалим биш үү?


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс холдож зайлсангүй.


“Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


Swiv nou:

Piblisite


Piblisite