Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 7:8 - Ариун Библи 2013

8 ЭЗЭН, надад —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд Тэгшлүүр тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 ЭЗЭН надад —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.

Gade chapit la Kopi




Амос 7:8
15 Referans Kwoze  

Тэр —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.


Сион охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийджээ. Шугам татаж, мутраа сүйтгэхээс Үл холдуулжээ. Хана хэрэм ба хамгаалалтыг харуусуулав. Бүгд хамтдаа сульдан доройтов.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, Үнэн зөвийг төвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин Нууц газрыг усаар урсгана.


Би Иерусалимын дээгүүр Самарийн хэмжигч олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.


Тэр надад —Чи юу харав? гэсэнд би хариуд нь —Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.


Харин тэнд бэгбаатар, зараа нутаглан Ууль, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.


Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн тэгшлүүртэй, хэрмэн дээр мутартаа тэгшлүүртэй зогсож байлаа.


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа.


Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий цул алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тусбүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite