Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 7:6 - Ариун Библи 2013

6 ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бас бүү болог гэж Эзэн БУРХАН айлдлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.

Gade chapit la Kopi




Амос 7:6
16 Referans Kwoze  

ЭЗЭНд залбирч —Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм.


Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.


ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бүү болог гэж ЭЗЭН айлдсан.


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


Учир нь ЭЗЭН ард түмнээ өмгөөлж, Зарц нарынхаа төлөө харамсана.


Аяа ЭЗЭН, буцаж ирээч Хэдий болтол вэ? Зарц нараа өрөвдөөч!


Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН, Израилийн зовлонг харж тэсэхгүй болов.


ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ.


ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.


Тэдний төлөө гэрээгээ санаж, Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор Тэр өрөвдсөн.


“Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна.


Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.


Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн тэгшлүүртэй, хэрмэн дээр мутартаа тэгшлүүртэй зогсож байлаа.


Тиймээс ЭЗЭН ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ.


Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тийшээ тэнгэрэлчээ илгээв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед нь ЭЗЭН хараад, гамшгийн тухайд зөөлөрч, сүйрүүлэгч тэнгэрэлчид —Хангалттай. Одоо гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Орнаны үтрэмийн дэргэд зогсож байлаа.


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite