9 Тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн байх аваас тэд ч гэсэн үхэх болно.
9 Хэрвээ тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн бол тэд үхэх болно.
Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна. “Израилийн гэрт мянгатыг гаргагч хот нь зуутай үлдэнэ. Зуутыг гаргагч нь аравттай л үлдэнэ”
Эцгүүдийнх нь хилэнцээс болж Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн! Тэд босож, газрыг эзэмшиж, Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй.
Хойчийг нь таслаач. Ирэх үед нэрсийг нь арчуулаач!
Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно.
харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
Түүнд долоон хүү, гурван охин төржээ.
иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй.
Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив.
Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд Би танай бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин ид залуугаараа үхнэ.
Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.