Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 6:4 - Ариун Библи 2013

4 Та нар зааны ясан орон дээр хажуулагсад, Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид, Сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Та нар бол зааны ясан орнуудад хажуулж, буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөд сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.

Gade chapit la Kopi




Амос 6:4
18 Referans Kwoze  

Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байв. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.


Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.


Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.


Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ Зүрхний нь төсөөллүүд хүслээс нь илүү.


Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа.


Үүнээс гадна чи идэж уухаар тэдэнтэй хамт суухын тулд найрын гэрт орох ёсгүй.”


Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй.


Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр утлагыг минь бас тосыг минь тавьсан.


Ордны дуунууд тэр өдөр орь дуун болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.


Хотын баячууд нь хүчирхийллээр дүүрэн Оршин суугчид нь аман дахь хуурмаг хэлээрээ худал ярьдаг.


Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс!


Swiv nou:

Piblisite


Piblisite