Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 5:3 - Ариун Библи 2013

3 Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна. “Израилийн гэрт мянгатыг гаргагч хот нь зуутай үлдэнэ. Зуутыг гаргагч нь аравттай л үлдэнэ”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ. Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”.

Gade chapit la Kopi




Амос 5:3
10 Referans Kwoze  

Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Гэвч Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн, тахлаас хэлтрүүлэх нь тэд очих үндэстнүүдийнхээ дунд хамаг жигшүүрээ ярихын тулд юм. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ гэв.


Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр Далайн элс мэт байсан ч Үлдэгсэд нь л буцна. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана. Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ. Энэ хожуул нь ариун үр юм гэв.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.


ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.


Тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн байх аваас тэд ч гэсэн үхэх болно.


Үхрүүд маань ачаа зөөх болтугай! Цөмрөн орох, гарч одох зүйлгүй, Гудамжнуудад маань чарлах дуун үгүй болох болтугай!


ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


Swiv nou:

Piblisite


Piblisite