Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Амос 5:12 - Ариун Библи 2013

12 Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.

Gade chapit la Kopi




Амос 5:12
39 Referans Kwoze  

Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ.


Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр. Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Хүчтэнгүүдийн мятаршгүй нь хүртэл Тэр өдөр шалдан зугтана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Нутгаа хоригдлуудын хөлд талхлуулж,


Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан. Би Мэдэгч бас Гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.”


“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.


Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь Нэг л өдөр чам дээр хоёулаа гэнэт ирнэ. Чиний илбэ арвин их, Ид шид чинь агуу хүчтэй ч Энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж, Шударга бус олзыг жигшиж, Хахууль авахаас гараа хол байлгаж Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь


Үгээр хүнийг буруутгагчид, Үүд хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Хахуулиас болж буруутыг зөвтгөж, Шударга хүмүүсээс эрхийг нь хагацаагчид хөөрхий еэ!


Ядууг ядуу гэж бүү тоно Зүдэрснийг үүд хаалган дээр бүү дарла


хэрэв гулдан хаалган дээр дэмжлэг буйг хараад өнчин хүний эсрэг би гараа далайсан бол


Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд —Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа.


Тэдэнд элдвийн хор хөнөөл, зовлон шаналан олноор учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Тэдэнд Миний өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас минь өмнө, өнөөдөр ч төлөвлөж буй санааг нь Би мэдэж байна гэлээ.


Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой.


Тэднээр саадгаа дүүргэсэн хүн Юутай ерөөлтэй вэ! Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ Ичгүүрт эс ормой.


Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд ид шидийн чулуу мэт Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр.


Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.


Ефраимыг Би мэднэ Израиль Надаас нуугдаж эс чадна. Ефраим аа, чи одоо завхайрсан, Израиль өөрийгөө бузарласан.


Би дундаас нь шүүгчийг тастан Бүх жононг нь хамт бас алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Шүүхийг шарилж болгож, Зөвт байдлыг та нар газар хаядаг”


Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, Үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн ядуусыг устгах гэж,


ядуу хүнийг ч бүү ялгаварла.


Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.


Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite